Porsche компанийн Хятад дахь борлуулалт эрс мууджээ
5 сарын 30. 11:200

Хятадын автомашины зах зээлд өрсөлдөөн ширүүсч байгаа энэ үед Германы тансаг зэрэглэлийн автомашины Porsche брэнд уг талбарт тэмцэж үлдэхээр ихээхэн хичээл зүтгэл гаргаж байна. Тус компанийн Хятадын зах зээлийн нийт борлуулалтад эзлэх хувь хурдацтай буурч байгаагийн дээр дотоодын компаниудын үйлдвэрлэсэн тансаг зэрэглэлийн өндөр үнэтэй автомашинууд зах зээлд амжилттай нэвтэрч байгаа нь үүнд нөлөөлөх гол хүчин зүйл болж буй юм.

Хятадын эдийн засгийн мэдээллийн төрөлжсөн Caixin сонины 28-ны өдөр мэдээлснээр, Porsche-гийн борлуулалтын хэмжээ эхний улиралд ердөө 16.340 нэгж байсан талаар онцолжээ. Тус компани энэ жил Хятадын зах зээлд 70.000 автомашин борлуулах зорилт тавьсантай харьцуулахад энэ нь тун муу үзүүлэлт юм.

Хятад улс нь олон жилийн турш Porsche компанийн хувьд хамгийн борлуулалт өндөртэй улс байсаар ирсэн билээ. Гэвч нийт борлуулалтад эзлэх хувь 2021 онд 32 хувь байсан бол 2022 онд 30 хувь, 2023 онд 25 хувь болж сүүлийн жилүүдэд тасралтгүй буурсаар байгаа юм. Энэ оны эхний улиралд борлуулалт 16.340 нэгжээр хязгаарлагдаж байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23.5 хувиар буурсан үзүүлэлт аж. Үүний зэрэгцээ Хойд Америкийн зах зээл Хятадыг давж, хамгийн том зах зээл болж байна.

Porsche-гийн автомашинууд дундаас цэвэр цахилгаан автомашины борлуулалтын эзлэх хувь ч эрс буурчээ. Тухайлбал энэ оны эхний улиралд тус компанийн цэвэр цахилгаан автомашины борлуулалт ердөө 5.6 хувийг эзэлсэн нь өмнөх оныхоос (11.4%) огцом буурсан үзүүлэлт болов.

Компанийн зүгээс өмнө нь орон нутгийн дилерүүдтэй санал зөрөлдөх асуудал үүсээд байсан бол зах зээлийн өөрчлөлтөд хариу өгөхийн тулд дилерүүдтэй хамтран ажиллана гэдгээ өмнөх өдөр нь мэдэгдлээ. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд борлуулалтын бодлогыг шинэчлэх, орон нутгийн хэрэглэгчдийн шаардлагад нийцүүлэх зэрэг хэд хэдэн чиглэлд үйл ажиллагаагаа сайжруулахаар болжээ. Сүүлийн үед зарим дилерүүд Porsche-гийн Хятад дахь борлуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурахаас татгалзаж, автомашины нийлүүлэлт зогсоод байсан аж. Энэ нь тус компанийн цэвэр цахилгаан автомашин зэрэг зарим загваруудын борлуулалт удаашралтай байгаатай холбоотойгоор дилерүүдийн борлуулалтын ашиг эрс буурсантай холбоотой юм.

Нөгөөтэйгүүр, цахилгаан автомашин үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлж буй BYD компанийн өнгөрсөн жил гаргасан тансаг зэрэглэлийн “Enmang” брэндийн анхны загвар болох “U8” өнгөрсөн сард 952 ширхэг зарагдсан байна. Тус загвар ойролцоогоор 1.1 сая юанийн үнэтэй байгаа нь Porsche-гийн хамгийн хямд загвараас (500.000 юань) хоёр дахин илүү үнэтэй байгаа нь анхаарал татаж байгаа юм. “U8” загвар худалдаанд гарснаас хойш нийт борлуулалтын хэмжээ 6000-аас даваад байна.

Эх сурвалж: Asiae

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37
Amazon алсын зайнаас ажиллах журмаа цуцалсан АНУ-ын анхны томоохон компани боллоо
02024-9-18 9:04
Ажлын дөрвөн өдөртэй хуваарь ажилчдын амьдралд аз жаргал нэмж байна уу?
02024-9-17 15:12
Эрдэмтэд аж үйлдвэрийн бохирдлыг багасгахаар модны генийг инженерчилжээ
02024-9-17 12:14
Гангийн өлсгөлөнг давахын тулд Зимбаб 200 заан агнана
02024-9-17 11:38