Д.Трампын шүүх хурал өнөөдөр үргэлжилнэ
5 сарын 30. 12:230

Насанд хүрэгчдийн киноны жүжигчин асан Сторми Дэниелст дуугүй байсных нь төлөө мөнгө төлөхдөө “Trump Organization” компанийн санхүүгийн бичиг баримтыг хуурамчаар үйлдсэнтэй холбоотой хэргийн шүүх хурлын эхний өдөр Нью-Йоркийн тангарагтны шүүгчид шийдвэрээ гаргаж чадсангүй.

Шүүгчид уг хэргийг 4.5 цаг орчим хэлэлцсэний дараа шүүгч Хуан Мерчан шүүх хурал дууссаныг зарлаж, хурлыг тавдугаар сарын 30-ны өдрийн 09:30 цагаас үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ. 12 хүний бүрэлдэхүүнтэй тангарагтны шүүх Д.Трампын эсрэг үүсгэсэн 34 зүйл ангийн хэдэд нь буруутай болохыг шийдэх юм. Өнөөдөр болох шүүх хуралд Д.Трамп өмгөөлөгчдийн хамт биечлэн оролцох ажээ.

Нью-Йорк муж улсын шүүх Д.Трампын эсрэг үүсгэсэн хэргийг сар гаруйн хугацаанд хэлэлцэж байгаа юм. АНУ-ын Ерөнхийлөгч асныг мөрдөн шалгах болсон шалтгаан нь 2018 оны нэгдүгээр сард “The Wall Street Journal” сонинд гарсан мэдээлэлтэй холбоотой юм. Тус сонинд мэдээлснээр, Д.Трампыг 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялахаас өмнө түүний өмгөөлөгч Майкл Коэн 10 орчим жилийн өмнө Д.Трамптай харилцаатай байсан талаараа олон нийтэд дэлгэхгүй байсны төлөө С.Дэниэлст 130 мянган ам.доллар өгсөн байна.

2018 онд М.Коэн өөрийнх нь эсрэг үүсгэсэн хэд хэдэн хэргээр шүүгдсэний нэг нь Д.Трампын сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн дүрмийг зөрчсөн, тодруулбал, С.Даниэлст төлсөн төлбөртэй холбоотой хэрэг байсан юм. Тухайн үед төрийн тэргүүний халдашгүй дархан эрхийг харгалзан прокурорын газраас Д.Трампын эсрэг нэхэмжлэл гаргаагүй байна. 2022 оны 11 дүгээр сард Манхэттэн дүүргийн прокурорын газар шинээр мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлжээ. Улмаар 2023 оны дөрөвдүгээр сарын 4-нд Нью-Йоркийн шүүх С.Дэниэлст мөнгө төлсөн хэргээр Д.Трампыг буруутгав. Ингэснээр Д.Трамп АНУ-ын түүхэнд эрүүгийн хэрэгт холбогдсон анхны Ерөнхийлөгч асан болсон юм.


Эх сурвалж: CNN /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Аварга могойд хоёр цаг боолгосон эмэгтэйг аварчээ
02024-9-20 14:36
Рамзан Кадыров: Маск миний кибертракийг ажиллагаагүй болгосон
02024-9-20 12:50
Эйр Бусан Солонгос дахь монгол ажилчдын хүүхдүүдийг урьж, аав, ээжтэй нь уулзуулна
02024-9-20 12:08
Канад: Цагаачдын урсгалыг хумих зорилгоор гадаад оюутны виз олголтыг 10 хувиар бууруулна
02024-9-20 1:21
АНУ-ын шинэ сансрын станц байгуулуулахаар сонгосон компани дампуурахад ойр байна
02024-9-19 15:31
Тайваньд зэвсэг борлуулсан хэмээн АНУ-ын 9 фирмийн хөрөнгийн БНХАУ царцаалаа
02024-9-19 15:16
Хятадын судлаачид Старлинкийн хиймэл дагуул ашиглан үл илрэгч онгоц илрүүлж чадна гэв
02024-9-19 13:24
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03