Үерт өртсөн Умард Солонгост туслахад бэлэн гэдгээ Сөүл илэрхийллээ
8 сарын 2. 16:230

Сүүлийн өдрүүдэд орсон ширүүн борооноос үүдэн үерийн аюулд нэрвэгдэн их хэмжээний хохирол амсаад буй Умард Солонгосын ард түмэнд Сөүл туслахад бэлэн байгаа гэдгийг Өмнөд Солонгосын Улаан загалмайн нийгэмлэг илэрхийлж, Ерөнхийлөгч Юн Сог Ёл дэмжиж байгааг онцлон тэмдэглэлээ.

Тэдний мэдээлснээр Өмнөд Солонгосын эрх баригчид тусламжийн бараа бүтээгдэхүүн бэлдэх, хэр их тусламж үзүүлэх, хэрхэн тусламжийг хүргэх талаар хэлэлцэхэд бэлэн бөгөөд Пёнянаас хариу хүлээж байгаа гэнэ.

Сүүлийн өдрүүдэд орсон ширүүн усархаг борооны улмаас Усард Солонгосын өрнө нутгуудад үер бууж, 4000 орчим өрх орох оронгүй болоод байгаа тухай нутгийн хэвлэл мэдээлсэн юм. Түүнчлэн Ким Жон Ун өөрийн биеэр үерт өртсөн нутгуудын нөхцөл байдалтай танилцаж, хохирол амссан ард түмэндээ харамссан сэтгэлээ илэрхийлсэн юм.

Түүгээр зогсохгүй зарим эх сурвалжийн мэдээлснээр үерээс болж 1100 орчим хүн нас барж, 1500 хүн ор сураггүй болоод байгаа гэнэ.

Найрамдлын гэрээ байгуулаагүй тул цаасан дээр дайтсан хэвээрээ байгаа хоёр улсын харилцаа сүүлийн үед нэлээд хурцдаад байгаа өнөө үед Өмнөд Солонгос тусламж үзүүлэх санал тавьсан нь олон улсын анхаарлыг татаж, Умард Солонгос хэрхэн хариулахыг чих тавин хүлээж байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
2
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
Toki x GS25 онцлох Cashback
02024-9-6 12:33
Царайлаг хүмүүсээс болгоомжлохыг Хятадын тагнуулын алба хүүхэд залуучуудад анхааруулжээ
02024-9-6 11:40
Путины 5, 9 настай нууц хөвгүүд илэрчээ
02024-9-6 11:15
Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
02024-9-6 10:43
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Дэлхийн автомашины салбарт “тектоник” өөрчлөлт авчирсан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн дараагийн хохирогч хэн байх бол?
02024-9-6 8:22
ОХУ, Энэтхэг нууц худалдааны суваг байгуулжээ
02024-9-5 12:57
Ким Жон Ун үерийн гамшигт буруутган 30 албан тушаалтанд цаазын ял оноов
02024-9-5 12:33
“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
02024-9-5 11:54