К.Харрис санал асуулгын дүнгээр илүүрхэв
7 сарын 24. 10:570

Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлал өндөртэй байгаа АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис БНН-аас нэр дэвшсэн Дональд Трампаас нэр хүндийн хувьд илүү байна. Үүнийг Ройтерс агентлаг ба социологийн судалгааны Ipsos албанаас хамтран явуулсан олон нийтийн санал асуулгын дүн харууллаа.

АНУ-ын насанд хүрсэн 1241 иргэн оролцсон уг санал асуулгын дүнгээр Харрисыг дэмжиж буй хүмүүсийн тоо Трампыг дэмжигчдийнхээс 2 пунктээр илүү буюу 44:42 гэсэн хувийн харьцаатай байжээ. Уг асуулгыг Байден ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнөөс гарахаа мэдэгдсэний дараа буюу 22-23-ны өдрүүдэд явуулжээ. Харин 6 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд явуулсан санал асуулгын дүнгээр дээрх харьцаа 44:44 хувь байсан бол 7 дугаар сарын 1-2-нд явуулсан санал асуулгаар Трамп 1 пунктээр илүүрхэж байсан юм.

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 11 дүгээр сарын 5-нд болно. Тус сонгуульд Ардчилсан намыг төлөөлөн Ж.Байден оролцоно гэж үзэж байсан боловч 6 дугаар сарын 27-нд Трамптай хийсэн мэтгэлцээнд тэрбээр тун тааруухан оролцсон тул намынх нь лидерүүд өрсөлдөөнөөс гарахыг түүнд уриалах болсон юм. Ингээд 21-ний өдөр Ж.Байден өрсөлдөөнөөс гарахаа мэдэгдэж, дэд ерөнхийлөгч К.Харрисыг сонгуульд нэр дэвшүүлэхийг дэмжсэн билээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
1
0
0
1
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
Toki x GS25 онцлох Cashback
02024-9-6 12:33
Царайлаг хүмүүсээс болгоомжлохыг Хятадын тагнуулын алба хүүхэд залуучуудад анхааруулжээ
02024-9-6 11:40
Путины 5, 9 настай нууц хөвгүүд илэрчээ
02024-9-6 11:15
Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
02024-9-6 10:43
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Дэлхийн автомашины салбарт “тектоник” өөрчлөлт авчирсан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн дараагийн хохирогч хэн байх бол?
02024-9-6 8:22
ОХУ, Энэтхэг нууц худалдааны суваг байгуулжээ
02024-9-5 12:57
Ким Жон Ун үерийн гамшигт буруутган 30 албан тушаалтанд цаазын ял оноов
02024-9-5 12:33
“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
02024-9-5 11:54