Хуудас олдсонгүй
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
БНСУ-д шинэ төрөлт эрчимтэй буурч, хүн амын дундаж нас нэмэгдэж байгаагаас болоод хүүхдийн цэцэрлэгүүд олноор хаалгаа барьж, ахмадын асрах газрууд нээгдэж байгаа билээ. Тухайлбал, өнгөрсөн нэг жилийн хугацаанд орон даяар 2000 орчим цэцэрлэг хаагдаж, ахмадын 3000 асрах газар шинээр нээгдсэн тооцоо байна.
Түүнчлэн 600 орчим тосгон, гацаанд хүүхдийн цэцэрлэг гэх газар байхгүй байгаа бөгөөд хүн ам нь ч маш цөөхүүлээ болж, хоосрохын ирмэгт тулсан гэнэ.
Статистик мэдээллээс харвал, 2022 онд Өмнөд Солонгост нийт 39230 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байснаас 2023 оны эцэст 28954 болтлоо багассан байна. Мөн 2022 онд нийт 89698 ахмадын асрах газар байсан нь 2023 онд 93056 болж нэмэгдсэн байна.
Цаашлаад БНСУ дахь нийт 28954 засаг захиргааны нэгжээс 597 нь нэг ч хүүхдийн цэцэрлэггүй болсон гэнэ. Тэдний ихэнх нь буюу 537 нь хөдөө бол 60 нь том хотын хөрш зэргэлдээ тосгод аж.
Эх сурвалж: Yonhap
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
Ymar ih aldaatai bichdeg ym, zuv bichij sur!!!!