Хуудас олдсонгүй
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
АНУ-ын тэргүүн хатагтай асан Меланиа Трампын дурсамж ном ирэх есдүгээр сарын 24-нөөс номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхэлнэ гэж уг номыг хэвлэх компани CNBC телевизэд мэдээлжээ. Энэ нь ерөнхийлөгчийн сонгууль болохоос хэдхэн долоо хоногийн өмнө гэсэн үг юм.
“Меланиа” нэртэй номын талаар пүрэв гарагт гаргасан хэвлэлийн мэдээнд уг номыг “өөрийн замаар замнаж, бэрхшээлийг даван туулж, зорилгодоо хүрч чадсан эмэгтэйн хүчирхэг бөгөөд урамшуулан зоригжуулагч түүх” гэж тодорхойлоод, тэргүүн хатагтай асан уншигчдыг өөрийн ертөнцөд урьж, ер бусын амьдралаар амьдарсан түүхээ өгүүлнэ хэмээн бичжээ.
Словени улсад төрж өссөн Меланиа Трамп 1996 онд загвар өмсөгчөөр ажиллахаар АНУ-д шилжин ирж, 1998 онд Дональд Трамптай танилцаж, 2005 онд гэрлэж, дараа жил нь хүү Бэрроноо төрүүлжээ. Түүний дурсамж номыг Д.Трамп болон энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшиж буй Роберт Ф.Кеннеди нарын номуудыг хэвлэсэн “Skyhorse Publishing” компани хэвлэх ажээ.
Меланиа Трамп дурсамж номынхоо талаар зарласан өдөр Дональд Трамп мөн өөрийн номоо гаргахаа мэдэгдсэн байна. “SAVE AMERICA” нэртэй ширээний номын нүүрэнд долоодугаар сарын 13-нд Пенсильвани муж улсын Батлер хотод халдлага өртсөнийхөө дараа Трамп тайзан дээр зогсож буй гэрэл зургийг тавих ажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй