Барьцааны хүмүүс амиа алдсан явдалд Б.Нетаньяху уучлал хүсчээ
9 сарын 3. 10:210

Газын зурвасаас өнгөрсөн бямба гарагт цогцос нь олдсон барьцааны зургаан хүнийг эсэн мэнд эх нутагт нь авчирч чадаагүйдээ та бүхнээс хүлцэл өчиж байна гэж Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгджээ.

ХАМАС бүлэглэлийн барьцаанд байгаа хүмүүсийг суллах тохиролцоонд хүрэхийг Израилын Засгийн газраас шаардсан жагсаал цуглаан, бүх нийтийн ажил хаялт даваа гарагт орон даяар өрнөсөн юм.

Б.Нетаньяху Йерусалим хотноо сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "бид тэднийг эсэн мэнд гэрт нь авчрахад маш ойрхон байсан” гэж хэлжээ. Тэрбээр “Өнөө орой би дахин хэлмээр байна, Израил энэ аллагад өмнөх шиг хандахгүй. ХАМАС үүнийхээ төлөө маш хүнд төлөөс төлөх болно” гэлээ.

Түүнийг үг хэлэх үед ХАМАС-тай барьцааны хүмүүсийг суллах талаар хэлэлцээр байгуулахыг шаардсан эсэргүүцлийн жагсаал Ерөнхий сайдын өргөөний гадна талбайд үргэлжилсээр байв.

Үүний зэрэгцээ Их Британийн тал Израил руу цэргийн техник хэрэгсэл экспортлох зарим лицензийг түдгэлзүүлж байгаагаа мэдэгджээ. Гадаад хэргийн сайд Дэвид Лэмми мэдэгдэхдээ, Израил руу экспортолж буй техник хэрэгслийг “олон улсын хүмүүнлэгийн хууль тогтоомжийг ноцтой зөрчихөд” ашиглах эрсдэлтэй байгааг онцолсон байна.

Үүний хариуд Израилын Батлан ​​хамгаалахын сайд Йоав Галлант уг шийдвэрт ихэд урам хугарч байгаагаа илэрхийлсэн бол Гадаад хэргийн сайд Исраэль Кац Британийн шийдвэр нь ХАМАС-т “эргэлзээ төрүүлэхүйц” дохио болж байна гэж мэдэгджээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18