БНХАУ: Залуу хосууд хүүхэдтэй болохоос илүү гэрийн тэжээвэр амьтдыг өсгөх болжээ
8 сарын 7. 8:590

Хятадад тэжээвэр амьтдын тоо энэ жил анх удаа 4-өөс доош насны хүүхдийн тооноос давах төлөвтэй байна гэх судалгаа гарчээ.

Хонконгийн South China Morning Post сонин 6-ны өдөр хөрөнгө оруулалтын Goldman Sachs банкны тайлангаас иш татан энэ тухай мэдээлэв. Тэрчлэн Goldman Sachs 2030 оны эцэс гэхэд тэжээвэр амьтдын тоо бага насны хүүхдийн тооноос бараг хоёр дахин нэмэгдэнэ гэж таамаглажээ.

Өнгөрсөн сарын сүүлээр Goldman Sachs-ын шинжээч Валери Жоу хүүхэд төрүүлэх насны эмэгтэйчүүдийн тоо буурч байгаа энэ үед хүүхэд төрүүлэхгүй байх хандлага Хятадад газар авч байгааг тайландаа дурдсан байна.

Goldman Sachs-ын зүгээс "Төрөлтийн түвшин харьцангуй бага болсноос гадна залуу үеийнхний дунд гэрийн тэжээвэр амьтан тэжээх явдал нэмэгдэж байгаатай холбоотойгоор тэжээвэр амьтдын тоо өсөх хандлагатай байна" хэмээн дүгнэжээ.

Хятадын Иргэний хэргийн яамны мэдээлснээр, энэ оны эхний хагаст шинэ гэрлэлтийн бүртгэлийн тоо 3 сая 430 мянга болсон нь өнгөрсөн оны мөн үеэс бараг 500 мянгаар буурсан үзүүлэлт болохыг онцлов. Улмаар энэ онд нийт 6.6 сая гэрлэлт бүртгэгдэнэ гэж тооцоолж байгаа нь 1979 онд 6.37 сая бүртгэгдэж байснаас хойших хамгийн бага үзүүлэлт болох юм.

Залуучууд гэрлэхээс зайлсхийж буй энэ үзэгдэл аяндаа төрөлт буурахад нөлөөлөх нь ойлгомжтой. Өнгөрсөн онд Хятадад шинээр төрсөн хүүхдийн тоо 9.02 сая болсон нь 1949 онд Шинэ Хятад улс байгуулагдсанаас хойших хамгийн бага үзүүлэлт болжээ.

Хятадын залуу хосууд хүүхэдтэй болохоос илүүтэйгээр гэрийн тэжээвэр амьтад өсгөх нь ихсэхийн хэрээр тэжээвэр амьтдын хоол, тоглоом, эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг "гэрийн тэжээвэр амьтдад чиглэсэн эдийн засаг" цэцэглэн хөгжиж байна.

Хятадын зах зээлийн судалгааны Aimei Research компани өнгөрсөн онд тэжээвэр амьтдад чиглэсэн эдийн засгийн хэмжээ 592.8 тэрбум юань байсан бол 2025 онд 811.4 тэрбум юань болж өснө гэж таамаглажээ. Цаашлаад уг зах зээлийн хэмжээ жилд дунджаар 8 хувиар нэмэгдэж, 2030 онд 12 тэрбум ам.долларт хүрнэ гэж Goldman Sachs таамаглаж байна.

Гэхдээ Хятад дахь тэжээвэр амьтдын тоо Япон, АНУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад бага хэвээр байгааг дурдах хэрэгтэй. Тодруулбал Японд гэрийн тэжээвэр амьтдын тоо бага насны хүүхдийн тооноос дөрөв дахин их байдаг аж.

Эх сурвалж: Hankyung

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Канад: Цагаачдын урсгалыг хумих зорилгоор гадаад оюутны виз олголтыг 10 хувиар бууруулна
02024-9-20 1:21
АНУ-ын шинэ сансрын станц байгуулуулахаар сонгосон компани дампуурахад ойр байна
02024-9-19 15:31
Тайваньд зэвсэг борлуулсан хэмээн АНУ-ын 9 фирмийн хөрөнгийн БНХАУ царцаалаа
02024-9-19 15:16
Хятадын судлаачид Старлинкийн хиймэл дагуул ашиглан үл илрэгч онгоц илрүүлж чадна гэв
02024-9-19 13:24
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37