Хуудас олдсонгүй
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
Hyundai Motors компани Тайландад 38.6 тэрбум воны хөрөнгө оруулалт хийж, цахилгаан автомашин угсрах үйлдвэр барихаар болжээ.
Тайландын Хөрөнгө оруулалтын зөвлөлийн зүгээс 7-ны өдөр мэдэгдэхдээ, Hyundai Motors компани Тайландад цахилгаан автомашин, батарей угсрах үйлдвэр байгуулахад 1 тэрбум батын (ойролцоогоор 38.6 тэрбум вон) хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа талаар цохон тэмдэглэсэн байна.
Hyundai Motors компанийн Тайланд дахь үйлдвэр нь нийслэл Бангкокийн зүүн өмнөд хэсэгт орших Самут Пракан мужид баригдах бөгөөд 2026 оноос үйлдвэрлэлээ эхлүүлнэ.
Тайландын Хөрөнгө оруулалтын зөвлөл “Hyundai Motors Тайланд дахь нийлүүлэлтийн сүлжээгээр дамжуулан сэлбэг эд ангийнхаа гуравны нэгээс илүүг хангана” хэмээн онцолжээ.
Counterpoint Research-ийн мэдээлснээр, Тайланд бол Зүүн өмнөд Азийн автомашины үйлдвэрлэлийн хамгийн том төв бөгөөд энэ оны эхний улиралд тус бүс нутгийн нийт цахилгаан автомашины борлуулалтын 55 хувийг эзэлсэн болохыг дурдсан байна. Тайландын орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох Bangkok Post сонины мэдээлснээр, Солонгос, Япон улсууд одоогийн байдлаар Зүүн Өмнөд Азийн дотоод шаталтат хөдөлгүүртэй автомашины зах зээлийг тэргүүлдэг ч Зүүн Өмнөд Ази даяар цахилгаан автомашины борлуулалт хурдацтай нэмэгдэж байгаатай холбоотойгоор BYD тэргүүтэй Хятадын компаниуд зах зээлд хүч түрэн орж ирж байгааг дурджээ.
Эх сурвалж: Asiae
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй