Хуудас олдсонгүй
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй
Хятадын "Минметалс" /China Minmetals Corporation/ корпорацын судлаачид бал чулууг 99.99995 хувь цэвэршүүлэх технологи боловсруулсан нь өндөр технологийн машин, тоног төхөөрөмжид хэрэглэгддэг уг материалын үйлдвэрлэлд чухал алхам болжээ.
Ван Жюнхэуйгээр ахлуулсан судлаачдын баг хэт цэвэр чанарын бал чулуу гаргаж авахын тулд цэвэршүүлэх үйл явцыг тасралтгүй үргэлжлүүлдэг технологи, тоног төхөөрөмж зохион бүтээжээ. Ингэснээр бал чулууны цэвэршилтийг 95 хувиас 99.99995 хувь болгож эрс нэмэгдүүлсэн байна.
Тус багийнхан бал чулуу цэвэршүүлэх үйл явцыг улам боловсронгуй болгохын тулд тоног төхөөрөмж үйлдвэрлэлээр тэргүүлэгч компаниудтай хамтран ажиллажээ.
Бал чулуу нь тосолгооны шинж чанар, цахилгаан дамжуулах чанар агуулсан, элэгдэл ба өндөр температурт тэсвэртэй нүүрстөрөгчийн нэг төрөл юм. Энэ нь Хятадын эрдэс баялгийн үнэ цэнтэй нөөц бөгөөд өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
"Минметалс" корпорац Зүүн Хойд Хятадын Хар мөрөн мужийн Хэган хотод бал чулууны томоохон ордыг эзэмшдэг бөгөөд жилд 200 мянган тонн бал чулуу боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Уучлаарай, Таны хайсан хуудас олдсонгүй