Татамид гарахынхаа өмнө хэрээсэлсэн жүдочийн эрхийг хасжээ
9 сарын 19. 11:530

Парисын Олимпын тоглолтын үеэр “шашны дохио зангаа” үзүүлсэн Сербийн жүдоч Неманья Майдовын тэмцээнд оролцох эрхийг хассан тухай Олон улсын жүдогийн холбооны /IJF/ албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ.

Үүний өмнөхөн Майдов ярихдаа “би татамид гарахынхаа өмнө христос шашинтны ёсоор загалмайлан залбирал үйлдсэний төлөө ОУЖХ-ноос миний тэмцээнд оролцох эрхийг нь хассан” гэж байсан юм. Тэрбээр энэ тухай пост нийтэлсний дараа нэрт теннисчин, Олимпын аварга Н.Жокович, нэрт жүжигчин Милош Бикович зэрэг Сербийн алдартнууд Майдовыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Түүний эрхийг хассан гэдгийг ОУЖХ нотлоод, Майдов татамид гарахын өмнө илэрхий “шашны дохио зангаа” үзүүлснээс гадна барилдаан дууссаны дараа “мэхийн ёслоогүй”, “татами дээр жүдогийн өмсгөлөө тайлсан” хэмээн буруутгасныг дурджээ. Майдовын тэмцээнд оролцох эрхийг наймдугаар сарын 31-нээс 2025 оны нэгдүгээр сарын 18 хүртэл 140 хоногийн хугацаагаар хассан байна.

“Тухайн тамирчин өмнө нь ОУЖХ-ны ёсзүйн дүрмийг хэдэнтээ зөрчсөн бөгөөд 2018, 2022 онуудад түүнд захидал илгээн тухай бүрт нь анхааруулга өгч байсныг дурдах нь зүйтэй. Шашны, улс төрийн, угсаатны аливаа дохио зангааг татами дээр үзүүлж болохгүй гэх дүрмийг мэдэхгүй байсан хэмээн тамирчин ярьсан нь бодит байдалд нийцэхгүй” гэж ОУЖХ-ны мэдэгдэлд дурджээ.

Н.Майдов 2017 онд -90 кг-ийн жинд дэлхийн аварга, 2023 онд Европын аварга болж байв. Парисын Олимпод тэрбээр Грекийн нэрийн өмнөөс барилдсан Умард Осетийн Федор Целиди-д ялагдсанаар медалийн төлөө өрсөлдөх боломжгүй болсон юм.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Канад: Цагаачдын урсгалыг хумих зорилгоор гадаад оюутны виз олголтыг 10 хувиар бууруулна
02024-9-20 1:21
АНУ-ын шинэ сансрын станц байгуулуулахаар сонгосон компани дампуурахад ойр байна
02024-9-19 15:31
Тайваньд зэвсэг борлуулсан хэмээн АНУ-ын 9 фирмийн хөрөнгийн БНХАУ царцаалаа
02024-9-19 15:16
Хятадын судлаачид Старлинкийн хиймэл дагуул ашиглан үл илрэгч онгоц илрүүлж чадна гэв
02024-9-19 13:24
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37