Японоор аялсан жуулчдын тоо түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ
9 сарын 19. 15:140

Иенийн ханшийн уналт нь хилийн чанадаас ирж буй жуулчдын худалдан авах чадварыг нэмэгдүүлж байгаа тул наймдугаар сард Японоор аялсан гадаадын жуулчдын тоо өмнөх оны мөн үеийнхээс 36.0 хувиар өсөж, 2.93 саяд хүрсэн нь тухайн сард бүртгэгдсэн хамгийн дээд үзүүлэлт боллоо. Энэ тухай тус улсын засгийн газраас лхагва гарагт гаргасан тайлан мэдээлэлд онцолсон байна.

Японы Үндэсний аялал жуулчлалын байгууллагын мэдээлснээр, өнгөрсөн сард тус улсыг зорьсон гадаадын жуулчдын тоог коронавирусний цар тахлын өмнөх 2019 оны наймдугаар сарынхтай харьцуулахад 16.4 хувиар өссөн байна. Наймдугаар сар бол Японы хувьд аялал жуулчлалын оргил үе юм.

Гадаадын жуулчдыг улс, бүс нутгаар нь ангилан авч үзвэл, тухайн сард хоёр хөрш хоорондын нислэгийн тоо нэмэгдсэнээр Хятадаас Япон руу 745 800 хүн зорчсон нь өмнөх оныхоос ойролцоогоор хоёр дахин өссөн байна. Ингэснээр Хятад улс хоёр сар дараалан уг жагсаалтыг тэргүүлжээ. Өмнөд Солонгосоос 612 100 жуулчин ирсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 7.6 хувиар өсөж, Тайваниас 564 300 жуулчин /42.4 хувь/ Хонконгоос 246 600 жуулчин /19.6 хувь/ ирснээр тус тус удаалсан байна.

Мөн энэ оны нэгдүгээр сараас наймдугаар сар хүртэлх нийт жуулчдын тоо 24 саяас давсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 58.0 хувиар өсжээ.

Үүний зэрэгцээ, наймдугаар сард гадаадад зорчих япончуудын тоо өмнөх оны мөн үеэс 19.7 хувиар өсөж, 1.44 сая болсон боловч иений ​​бусад гол валюттай харьцах ханш сул хэвээр байгаа тул иргэд хилийн чанадад мөнгөө үрэхдээ дурамжхан байна. Ингэснээр 2019 онтой харьцуулахад дээрх тоо 31.9 хувиар буурсан байна.

Японд наймдугаар сарын эхээр Номхон далайн төвөөс баруун өмнөд хэсэгт орших Нанкай хагарлын дагуу хүчтэй газар хөдлөх эрсдэл нэмэгдэж байгаа тухай Цаг уурын агентлагаас анх удаа зөвлөмж сэрэмжлүүлэг гаргасан юм. Зөвлөмжийн дагуу жуулчдын очих дуртай газрууд дахь зочид буудлууд, ялангуяа Японы төв болон баруун нутагт орших Номхон далайн эргийн дагуух үйлчилгээний газруудын захиалга цуцлагдсан бол зарим бүс нутгийн наранд шарлагын газруудыг түр хааж, усанд сэлэхийг хоригложээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Канад: Цагаачдын урсгалыг хумих зорилгоор гадаад оюутны виз олголтыг 10 хувиар бууруулна
02024-9-20 1:21
АНУ-ын шинэ сансрын станц байгуулуулахаар сонгосон компани дампуурахад ойр байна
02024-9-19 15:31
Тайваньд зэвсэг борлуулсан хэмээн АНУ-ын 9 фирмийн хөрөнгийн БНХАУ царцаалаа
02024-9-19 15:16
Хятадын судлаачид Старлинкийн хиймэл дагуул ашиглан үл илрэгч онгоц илрүүлж чадна гэв
02024-9-19 13:24
Боинг компанийн ажилчдын 96 хувь нь ажил хаяхыг дэмжжээ
02024-9-19 8:58
Хятад хямд цахилгаан машинууд зэвсгийн чанартай байж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэв
02024-9-18 12:21
ОХУ-ын нууц шумбагчийн салаа далайгаар татсан интернэтийн кабелийг сүйтгэж болзошгүй
02024-9-18 12:03
Хятад серверт мэдээлэх бүтэцтэйг мэдмэгцээ БНСУ хуарангуудаас 1300 камер устгалаа
12024-9-18 11:28
Хүний тархинаас бичил хуванцар илэрлээ
02024-9-18 10:59
БНСУ: Хүүхдэдээ цаг гаргахын тулд богиносгосон хуваариар ажилладаг хүн 15 хувь нэмэгдлээ
02024-9-18 10:37