Энэтхэг цагдаа нар машинтайгаа эмнэлгийн гурван давхарт гарч "болливүүд" баривчилгаа хийв
5 сарын 24. 14:280

Ажил дээрээ бэлгийн дарамтад өртсөн эмч бүсгүйг аврах гэж цагдаа нар эмнэлгийн гуравдугаар давхарт машинтайгаа орж ирж байгаа бичлэг цахим орчинд шуугиан тарьж байна.

Эл үйл явдал Энэтхэгийн Уттараханд мужийн Ришикеш дахь Анагаахын шинжлэх ухааны нэгдсэн хүрээлэнд болжээ. Тус бичлэгт нэг цагдаа эмнэлгийн хамгаалалтын албаныхантай хамтран эмнэлгийн түрдэг орнуудыг хоёр тийш зайчлан цагдаагийн машинд зам гаргаж байгаа нь харагдана.

Эх сурвалжийн мэдээлснээр тус хүрээлэнгийн эмч бусгүй рүү Сатиш Кумар гэгч ахлах сувилагч нь удаа дараа садар самуун агуулгатай зурвас бичиж, эцэст нь ажлын байран дээр хүчирхийлэхийг завдсан гэнэ.

Цагдаа нар тус хэргийг шуурхай таслан зогсоож, сэжигтнийг албан үүргээс нь түр түдгэлзүүлэн баривчилжээ. Эл хэргээс болж эмч нар энэ долоо хоногт яаралтай хагалгаанаас бусдаар ажил хаяж, эмнэлгийн даргын албан өрөөний үүдэнд жагсан, сэжигтнийг бүрмөсөн ажлаас нь халахыг шаардаж байгаа аж.

Эл үйл явдал зөвхөн эмнэлгийн ажилтнуудын дургүйг хүргээд зогсохгүй цахим орчинд ард иргэдийн дунд багагүй шуугиан тарьжээ. Цахим орчинд тус бичлэгийг үзсэн иргэд “Энэтхэгийн цагдаад эрс шинэчлэлт хэрэгтэй болсон бололтой”, “эмнэлгийн үүдээр орохоос нь өмнө машиныг бүхэлд нь халдваргүйжүүлсэн эсэх нь эргэлзээтэй” гэх мэтээр үзэл бодлоо илэрхийлж байна.

 

Эх сурвалж: RT

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
2
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18