Колумби улсад бухтай тулалдахыг хориглох тухай хуулийн төслийг баталжээ
5 сарын 29. 21:280

Колумбийн конгресс бухтай тулалдах үзүүлбэрийг /коррида/ хориглосон хуулийн төслийг мягмар гарагт баталжээ. Маргаан дагуулдаг хэдий ч хүмүүсийн сонирхлыг ихээхэн татдаг бухтай хийх тулаан Өмнөд Америкийн тус улсад олон зуун удаа зохиогдож жил бүр олон мянган үзэгчийг татаж ирсэн юм.

Одоо уг хуульд гарын үсэг зурах ёстой зүүний үзэлт Ерөнхийлөгч Густаво Петро X хуудсандаа, “үхэл бол үзүүлбэр биш” хэмээн хууль тогтоогчдын шийдвэрийг сайшаажээ. Конгрессын гишүүд 2027 оноос эхлэн корридаг хориглохыг 93-2 саналын харьцаагаар дэмжсэн байна.

Энэхүү хууль батлагдсанаар Колумби нь бухтай тулалдахыг хориглосон Бразил, Чили, Аргентин, Уругвай, Гватемал гэсэн бүс нутгийн бусад улсуудын эгнээнд нэгдэнэ.

2027 оноос өмнө Колумбийн эрх баригчид одоо орлого нь корридагаас шууд болон шууд бусаар хамааралтай олон арван мянган хүнд өөр ажил олоход туслах шаардлагатай болох юм. Түүнчлэн тулаан болдог байсан байгууламжуудыг бусад спорт, соёлын арга хэмжээг зохион байгуулахад зориулан шинэчлэн өөрчлөх ажээ.

Хууль тогтоогч, байгаль орчныг хамгаалагч Хуан Карлос Лосада энэ алхмыг “чухал ач холбогдолтой түүхэн үйл явдал” хэмээн тодорхойлжээ. Тэрбээр Франс Пресс агентлагт ярилцлага өгөхдөө, Колумби улс “амьтныг тамлан зовоож буй үйлдэл болох энэ тулааныг соёлын нэг хэлбэр гэж үздэг” орнуудын “гаслант жагсаалт”-аас гарах болно гэсэн байна.

2018 онд Колумбийн Үндсэн хуулийн шүүх корридаг соёлын уламжлалын нэг хэсэг хэмээн хүлээн зөвшөөрч байжээ.


Эх сурвалж: AFP /МОНЦАМЭ агентлаг/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18