Украины үндэсний банк хамгийн бага мөнгөн тэмдэгтийнхээ копійка гэх нэрийг орос хэлний копейка гэдэгтэй адилхан байгаа тул өөрчлөн нэрлэх санал дэвшүүлжээ. Энэ санал бол Украины хөрш ОХУ-аасаа соёл болон түүхийн холбоогоо ангижруулах урт хугацааны кампанит ажлын нэг хэсэг юм.
Иймд тэд копійка гэх үгнээс татгалзаж, бага дүнтэй зоосон мөнгийг алхам гэх утгатай “шаг” гэх үгээр орлуулан нэрлэх санал дэвшүүлсэн байна. Энэ үг 17-18 дугаар зууны украин хэлэнд Польш, Литвийн зоосны нэр байжээ.
Хэрэв тус саналыг засгийн газар хүлээн зөвшөөрч батлах юм бол эдийн засагт шинээр зоосон мөнгө нэмэлгүйгээр одоо хэрэглэгдэж байгаа зооснуудыг цуглуулан, ижил дүнтэй шинэ зоосон мөнгө тараах аж. Тэгэхдээ эхний үед копійка, шаг хоёрыг зэрэг хэрэглэх гэнэ.
Энэ алхам бол мэргэжилтнүүдийн нүдээр мөнгөн тэмдэгт солих, нэрийг нь өөрчлөх гэхээс илүү цэвэр “Оросоос татгалзах” зорилготой, бэлгэдлийн чанартай үйлдэл юм. Учир нь сүүлийн хоёр жилийн хугацаанд Украин вальютын ам.доллартай харьцах дүн 30 хувиар буурснаас украинчууд өдөр тутмын амьдралдаа копійка хэрэглэхээ бараг болиод байгаа юм.
Одоогоос есөн жилийн өмнө буюу Киевийн Майдан хувьсгалын дараахнаас Ерөнхийлөгч асан Пётр Порошенко коммунизмыг арилгах тухай буюу ЗХУ-ын ул мөрийг арчих зорилготой бүлэг хууль баталснаас эхлэн Оросоос татгалзах хөдөлгөөн эрчимтэй өрнөсөн билээ.
Тус хөдөлгөөн 2022 оны хоёрдугаар сард эхэлсэн хоёр улсын мөргөлдөөнөөс эхлэн бүүр ч эрчимжиж, өдгөө зарим эрх баригчид Украин даяар орос хэлийг бүрмөсөн ажиглахаа болихыг идэвхтэй уриалж байгаа юм.
Түүнчлэн дээрх үзлийн дагуу сүүлийн жилүүдэд орос хэлтэй дуу хөгжим, кино, жүжиг, ном, зохиолуудын олноор нь хориглож, дунд, дээд сургуулиудад орос хэл заахыг болиулаад байгаа юм.
Эх сурвалж: RT
Адилхан нэг хэлээр ярьдаг бж солиороод бх юм
Хохолууд зоосон мөнгөө нэрлэдэг копейка гэдэг орос үгнээс татгалзаад "ШАГ" буюу алхам гэдэг орос үгээр зоосон мөнгөө нэрлэх болж
Хохолуудын хамгийн том тэнэглэл, нэг үндэстэн байтлаа бусдын хатгаасаар нэгнийхээ эсрэг аллага хийж эхлээд одоо өөрсдөө хэн ч биш болж бна