2024/05/20: Тойм мэдээ
5 сарын 21. 11:500

Менежментийн хямралтай тулгараад удаж буй Toshiba компани 4000 ажилтнаа цомхотгохоор болжээ

Asahi Shimbun болон Nihon Keizai Shimbun (Nikkei) cонинуудын мэдээлснээр, Toshiba компани 16-ны өдөр Япон дахь 4000 хүртэлх тооны ажилтнаа цомхотгохоор болсон талаар онцлов.

Польш улс ОХУ, Беларусьтай хиллэдэг зүүн хилээ бэхжүүлэхийн тулд 2.5 тэрбум ам.доллар зарцуулна

France Press болон Bloomberg News зэрэг агентлагуудын мэдээлснээр, орон нутгийн цагаар 18-ны өдөр тус улсын ерөнхий сайд Дональд Туск Польшийн өмнөд хэсгийн Краков хотноо зохион байгуулагдсан Монте Касиногийн тулалдааны 80 жилийн ойд зориулсан ёслол дээр 10 тэрбум злотийн хөрөнгө оруулалт хийх замаар зүүн хилийг бэхжүүлэх "Дорнын бамбай" төлөвлөгөөг зарлав.

Солонгосчууд Монголын анхны ойн түймэр унтраах элит ангийг бэлдэж байна

БНСУ-ын ойн түймэр унтраах агаарын анги Монголын гал сөнөөгчдийг бэлдэхээр иржээ. Солонгосын ойн албаны нисгэгчдийн төв байрнаас мэдээлж байгаагаар гал унтраах агаарын ангийн таван албан хаагчийг сургагч баг болгон энэ сарын 18-24-нд ажиллуулахаар Сэлэнгийн Бугант руу илгээсэн байна.

Хятад автомат буутай робот нохдоо гайхуулж байна

Мэргэжилтнүүд эртнээс зэвсэгт дрон, алуурчин робот зэргийг олон улсын хэмжээнд хориглох нь зүйтэй гэж уриалж байгаа ч АНУ, БНХАУ тэргүүтэй том гүрний удирдагч нар ард олноо хамгаалах нэрийдлээр халхлан дайны технологид асар их хөрөнгө зарсаар байгаа.

Туршилт нь бүтэлгүйтсэн Нейралинк дараагийнхаа “туулайг” эрж байна

Нейралинк компани тархины чипээ хүн дээр туршсан ч, өөрсдийнх нь мэдээлж байгаагаар туршилтад оролцогчийн тархинд холбосон утаснууд салснаар чипний дохио суларч, төлөвлөгөөний дагуу туршилтаа үргэлжлүүлэх боломжгүй болсон билээ.

Тайванийн засаг захиргааны тэргүүн Лай Чиндэ тангараг өргөжээ

Засаг захиргааны тэргүүний болон Хууль тогтоох юань буюу парламентын сонгууль Тайваньд нэгдүгээр сарын 13-нд болсон юм. Тухайн үед засаг захиргааны тэргүүний орлогчийн албан тушаалыг хашиж байсан Лай Чиндэ сонгогчдын 40.05 хувийн саналыг авснаар сонгуульд ялжээ.

Ираны Ерөнхийлөгчийн сууж явсан нисдэг тэрэг осолджээ

Ерөнхийлөгч И.Раиси ням гарагт Азербайжантай хиллэдэг Ираны хилийн ойролцоо далан нээх ёслолд оролцоод Варзикан муж руу буцаж явах үед нисдэг тэрэг осолджээ. Уг нисдэг тэргэнд Гадаад хэргийн сайд Хосейн Амир Абдоллахиян, Зүүн Азарбайжан мужийн захирагч Малек Рахмати зэрэг хэд хэдэн хүн сууж явсан байна.

"Формула-1"-ийн долоо дахь гараанд М.Ферстаппен түрүүлжээ

Хоёрдугаар байрт "Макларен" багийн британи нисгэгч Ландо Норрис орсон бол “Феррари” багийн Чарльз Леклер гуравдугаар байрыг эзэлсэн байна.

Э.Холанд Премьер Лигийн “Алтан шаахай”-г хүртлээ

Ням гарагт ситичүүд “Этихад” цэнгэлдэх хүрээлэндээ “Уэст Хэм”-ийг 3:1-ийн харьцаагаар буулган авснаар улирлын сүүлчийн тоглолтоо “Эвертон”-ы эсрэг хийсэн “Арсенал”-аас хоёр оноогоор илүүрхэж, дөрөв дэх удаагаа дараалан лигийн аварга болжээ.

“New Shepard” хөлгийг хөөргөжээ

Уг хөлгийг Техас муж улсын Ван-Хорн хот орчимд орших сансрын хөлгийн буудлаас ням гарагт орон нутгийн цагаар 09:35 цагт хөөргөсөн байна. Нислэг 11 минут орчим үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд хөлөг 100 км-ийн өндөрт гарчээ. “Blue Origin” компани 2022 оноос хойш анх удаа багийн гишүүдтэй сансрын хөлгийг хөөргөсөн нь энэ юм.

Александр Усик Тайсон Фьюриг ялж, үнэмлэхүй аварга боллоо

12 үе үргэлжилсэн тулаанд Украины боксчин шүүгчдийн оноогоор ялжээ. Есдүгээр үед Усик өрсөлдөгчөө хүнд цохилтод оруулсан боловч Фьюри тулаанаа үргэлжлүүлж чадсан байна.

Ираны сайд нарын танхимаас мэдэгдэл гаргажээ

Ираны Ерөнхийлөгч Ибрахим Раиси болон Гадаад хэргийн сайд Хоссейн Амир Абдоллахиян нар нисдэг тэрэгний ослоор амиа алдсаныг албан ёсоор баталсны дараа Ираны засаг захиргааны сайд нарын танхим даваа гаргийн өглөө яаралтай хуралдлаа.

Алтны үнийн дээд үзүүлэлт шинэчлэгдсээр байна

Нью-Йоркийн "Комекс" биржийн арилжааны явцад зургаадугаар сард нийлүүлэх алтны фьючерс хэлцлийн үнэ нэг унц нь 35.2 ам.доллар буюу 1.46 хувиар өсөж, 2452.6 ам.долларт хүрсэн бол долоодугаар сард нийлүүлэх мөнгөний фьючерс хэлцлийн үнэ нэг унц нь 32.352 ам.доллар болж 3.5 хувиар өсжээ.

“Xpeng” компани анхны нисдэг машинаа 2026 онд худалдаанд гаргана

Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Xpeng” компанийн охин компани болох “Xpeng AeroHT” нисдэг машин үйлдвэрлэж, 2026 онд хэрэглэгчдэд хүргэхээр төлөвлөж байгаа тухай “Xpeng”-ний ерөнхийлөгч Брайан Гу “CNBC” телевизэд мэдээлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
Toki x GS25 онцлох Cashback
02024-9-6 12:33
Царайлаг хүмүүсээс болгоомжлохыг Хятадын тагнуулын алба хүүхэд залуучуудад анхааруулжээ
02024-9-6 11:40
Путины 5, 9 настай нууц хөвгүүд илэрчээ
02024-9-6 11:15
Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
02024-9-6 10:43
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Дэлхийн автомашины салбарт “тектоник” өөрчлөлт авчирсан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн дараагийн хохирогч хэн байх бол?
02024-9-6 8:22
ОХУ, Энэтхэг нууц худалдааны суваг байгуулжээ
02024-9-5 12:57
Ким Жон Ун үерийн гамшигт буруутган 30 албан тушаалтанд цаазын ял оноов
02024-9-5 12:33
“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
02024-9-5 11:54