2024/05/30: Тойм мэдээ
5 сарын 31. 12:320

ОХУ золбин нохдоо фронт руу илгээх уриалгад анхаарал хандуулав

Мягмар гарагт ОХУ Екатеринбург хотын депутат Артур Зиганшин хотынхоо золбин нохдыг галын шугам руу илгээх санал гаргаж шуугиан тарьсан билээ. Тэрээр хурал дээр “Бид угаас цэргийн үйл ажиллагаа явуулж байгаа. Ноход тэнд илүү нэмэртэй байх нь гарцаагүй биз дээ?” гэсэн юм. Тэгэхдээ тэр дэлхийн хоёрдугаар дайнд улаан армид 70 мянган нохой үүрэг гүйцэтгэж явсан түүхээс ч эш татаж амжжээ.

Porsche компанийн Хятад дахь борлуулалт эрс мууджээ

Хятадын автомашины зах зээлд өрсөлдөөн ширүүсч байгаа энэ үед Германы тансаг зэрэглэлийн автомашины Porsche брэнд уг талбарт тэмцэж үлдэхээр ихээхэн хичээл зүтгэл гаргаж байна. Тус компанийн Хятадын зах зээлийн нийт борлуулалтад эзлэх хувь хурдацтай буурч байгаагийн дээр дотоодын компаниудын үйлдвэрлэсэн тансаг зэрэглэлийн өндөр үнэтэй автомашинууд зах зээлд амжилттай нэвтэрч байгаа нь үүнд нөлөөлөх гол хүчин зүйл болж буй юм.

Умард Солонгос хөршөө хог, ялгадсаар бөмбөгдөж, радиог нь гацааж өдөв

Тухайлбал, мягмар гаргийн шөнөөс эхлэн бөмбөлгүүд хил даван хийсэж эхэлсэн нь БНСУ-ын хаа сайгүй, тэр байтугай хилээс 280км зайтай зүүн өмнөд нутгийн Өмнөд Гёнсанд ч хүрч унасан байна.

“Рейнметалл” компани “Боруссиа Дортмунд”-ыг ивээн тэтгэнэ

Хөл бөмбөгийн “Боруссиа Дортмунд” клуб Германы зэвсэг үйлдвэрлэгч “Рейнметалл” компанитай гурван жилийн хугацаатай хамтран ажиллах гэрээ байгуулжээ.

Хатуу төлөвт цэнэг хураагуурт 6 тэрбум юаний хөрөнгө оруулна

Хятадын засгийн газар хатуу төлөвт цэнэг хураагуурын технологийн судалгаа, хөгжүүлэлтэд 6 тэрбум орчим юань буюу 820 сая ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байна.

Эртний египетчүүд хавдар авах мэс засал хийж байжээ

4.6 мянга орчим жилийн өмнө эртний египетчүүд хорт хавдар, хавдрын үсэрхийллийг авах мэс ажилбар хийж байсны ул мөрийг Европын судлаачид илрүүлжээ. Энэхүү нээлтийн талаарх өгүүлэл “Frontiers in Medicine” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Вашингтоны амьтны хүрээлэн Хятадаас хоёр хулсны баавгай хүлээн авна

АНУ-ын нийслэл Вашингтон хотын Үндэсний амьтны хүрээлэн Хятад улсаас энэ оны эцсээр хулсны баавгайн нэг эр, нэг эм буюу хоёр бамбарууш хүлээн авахаар болсноо лхагва гарагт мэдэгджээ.

Д.Трампын шүүх хурал өнөөдөр үргэлжилнэ

Насанд хүрэгчдийн киноны жүжигчин асан Сторми Дэниелст дуугүй байсных нь төлөө мөнгө төлөхдөө “Trump Organization” компанийн санхүүгийн бичиг баримтыг хуурамчаар үйлдсэнтэй холбоотой хэргийн шүүх хурлын эхний өдөр Нью-Йоркийн тангарагтны шүүгчид шийдвэрээ гаргаж чадсангүй.

Хөршүүдээ олон жил чавхдаж зовоосон 81 настныг баривчилжээ

Олон жилийн турш хөршүүд рүүгээ чавх шагайж, хэдэн арван байшингийн цонх хагалж, машины шил цуулж, хэд хэдэн хүн оносон гэх 81 настай Принц Кинг гэгчийг Калифорни мужийн Азуса хотын цагдаа нар баривчилжээ.

Дели хотод агаарын хэм түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод агаарын температур Цельсийн 49.9 хэм буюу Фаренгейтийн 121.8 хэм хүрч халсан тул усны хязгаарлалт хийхээс аргагүйд хүрчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Эцэг эхчүүд Харри Поттер цувралын гол дүрүүдэд хүүхдээ тоглуулахаар хошуурч байна
02024-9-16 13:02
Айдастаа автсан Маск үргэлж зэвсэгтэй 20 бие хамгаалагч, хувийн эмчтэй явж байна
02024-9-16 12:03
Антарктидын далайн мөсний талбай Баруун Европтой тэнцэх хэмжээгээр багасжээ
02024-9-16 10:06
“Сүйрлийн бурхан”Апофис солир 2029 онд дэлхийг шүргэж болзошгүй
02024-9-13 12:47
Олон жил хаалга тогтоосон чулуу нь сая долларын эрдэнэ байжээ
02024-9-13 12:16
OpenAI компанийн үнэ цэн асар хурдацтай өссөөр байна
02024-9-13 11:42
Швед цагаачдад харь гэж мөнгө төлөхөөр болжээ
02024-9-13 11:25
TSMC компанийн 8-р сарын борлуулалт өмнөх онтой харьцуулахад 33 хувиар өсжээ
02024-9-13 10:45
ОХУ-ын гүнд алсын тусгалтай пуужин харвахыг Украинд ИБУИНВУ зөвшөөрлөө
12024-9-13 10:11
Жон Бон Жови хүний амь аварч цагдаа нарын талархлыг хүлээв
02024-9-12 15:18