2024/05/29: Тойм мэдээ
5 сарын 30. 11:540

Венецийн халаасны хулгайч хулгай хийж олсон мөнгөөрөө үл хөдлөх хөрөнгө, газар худалдаж авахыг завджээ

Орон нутгийн өдөр тутмын Corriere della Sera сонины 28-ны өдөр мэдээлснээр, Венецийн хууль сахиулагчид энэ он гарсаар халаасны хулгайн хэргээр зургаан хүнийг баривчилснаас гадна тус хотоос албадан гаргах тушаалыг 14 удаа гаргасан байна.

Хятадын сансрын хөлөг тойрог замд дахин нэг үл мэдэгдэх биет хаялаа

Хятадын дахин ашиглах зориулалт бүхий сансрын хөлөг энэ сарын 24-ний 15 цагийн үед тойрог замд дахин нэг үл мэдэгдэх биет хаясныг АНУ-ын сансрын хүчин ажиглаж байгаа талаар сансар судлаач Жонатан МакДоуэлл өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ.

Палестиныг тусгаар улсаар хүлээн зөвшөөрөх тогтоолыг Данийн хууль тогтоогчид дэмжсэнгүй

Палестиныг тусгаар улсаар хүлээн зөвшөөрөх тухай тогтоолын төслийг Данийн парламент /Фолькетинг/ дэмжсэнгүй. Уг баримт бичгийг батлахыг гишүүдийн 83 нь эсэргүүцэж, 21 нь дэмжсэн бол хоёр гишүүн түдгэлзсэн гэж Данийн парламентын цахим хуудсанд мэдээлжээ.

Гүржийн парламент “гадаадын агентуудын тухай” хуульд тавьсан хоригийг хүчингүй болгожээ

“Гадаадын агентуудын тухай” маргаан дагуулсан хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Гүржийн хууль тогтоогчид мягмар гарагт хүчингүй болгосноор уг хуулийн төсөл хүчин төгөлдөр болох нөхцөлийг бүрдүүллээ.

"Бостон" баг плей-оффын финалд шалгарлаа

Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны (НБА) аварга шалгаруулах тэмцээний хасагдах шатны хагас шигшээгийн цувралын дөрөв дэх тоглолтод “Бостон” баг “Индиана” багийг талбайд нь 105:102-оор хожлоо.

Пакистанд 52 хэм хүрч халжээ

Пакистаны өмнөд нутгийн Синд мужид агаарын температур Цельсийн 52 хэмд /Фаренгейтийн 125.6 хэм/ хүрч халсан нь энэ зуны хувьд одоогоор хамгийн өндөр үзүүлэлт болсон тухай тус улсын Цаг уурын албанаас даваа гарагт мэдээлжээ.

Тоёота цахилгаан машины шуургыг сөрж, био түлшний хөдөлгүүр танилцуулав

Мягмар гарагт гурван цаг үргэлжилсэн илтгэлийнхээ үеэр тэд ногоон түлш хэмээн нэрлэж буй устөрөгч, биоэтанолоор ажилладаг хөдөлгүүрт гол анхаарлаа хандуулж, бас цахилгаан мотортой хослуулан ашиглах аргуудыг судална гэдгээ мэдэгдсэн байна.

Умард Солонгосын хиймэл дагуулыг хөөргөх ажиллагаа амжилтгүй болжээ

“Маллигёнг-1-1” нэртэй тагнуулын хиймэл дагуулыг тээсэн зөөгч пуужин хөөрснөөсөө хойш хэдхэн минутын дараа агаарт дэлбэрсэн гэж Умард Солонгосын тал мэдэгджээ.

НАТО-гийн тэргүүнээр Румыний Ерөнхийлөгчийг сонгохыг санал болгов

Нидерландын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Марк Рюттег Умард Атлантын эвслийн шинэ ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд нэр дэвшүүлэхийг дэмжүүлэх тал дээр НАТО-гийн холбоотон орнууд Унгарын эрх баригчдыг ятгаж чадсангүй.

Хятад улс чипний үйлдвэрлэлд 47.5 тэрбумын хөрөнгө оруулна

Ирээдүйн дэвшилтэт технологийн салбарт давамгайлахын тулд Хятад улсад хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд зориулсан хамгийн том хөрөнгө оруулалтын санг байгуулсан тухай тус улсын засгийн газрын харьяа агентлаг мэдээллээ.

Орост хориглосон бүлэглэлүүдийн жагсаалтаас "Талибан"-ыг хасахыг В.Путинд санал болгожээ

ОХУ-ын Гадаад хэргийн яам болон Хууль зүйн яамнаас ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хандан, "Талибан" хөдөлгөөнийг тус улсад хориглосон байгууллагуудын жагсаалтаас хасах боломжтой гэдгийг илтгэжээ. Энэ тухай ОХУ-ын Гадаад хэргийн яамны Азийн орнуудын хоёрдугаар газрын дарга Замир Кабулов мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.

Дэлхий даяар дижитал тэгш бус байдлыг арилгахад 4.8 тэрбумыг зарцуулна

НҮБ-ын агентлаг болох Олон улсын цахилгаан холбооны байгууллагын (ОУЦХБ) мэдээлснээр, интернэт сүлжээнд хэзээ ч холбогдож байгаагүй, дижиталчлалын давуу талыг ашиглаж чадахгүй байгаа хүмүүсийн тоо 2023 оны байдлаар дэлхийн хүн амын гуравны нэг буюу 2.6 тэрбумд хүрчээ.

Рафахт өгсөн цохилтыг Б.Нетаньяху “эмгэнэлт алдаа” гэв

Рафах хот дахь дүрвэгсдийн хуаранд өгсөн Израилын агаарын цохилт бол “эмгэнэлт алдаа” байсан гэж Ерөнхий сайд Биньямин Нетаньяху даваа гарагт мэдэгджээ. Газын өмнөд хэсэгт болсон уг хэрэг явдлыг шалгаж байгааг Израилын арми мэдэгдсэн байна.

“Хоббит” романы анх хэвлэсэн хувилбар 40 мянга гаруй ам.доллароор зарагджээ

Их Британийн зохиолч Жон Р.Р.Толкины "Хоббит" романы анх хэвлэсэн хувилбар дуудлага худалдааны явцад анхны үнэлгээнээс гурав дахин өндөр үнээр буюу 31 мянган фунт стерлингээр (40 мянга гаруй ам.доллар) зарагджээ.

И.Маскийн сансарт илгээсэн цахилгаан автомашин дэлхий дээр унах магадлалтай

Америкийн бизнес эрхлэгч Илон Маскийн “Спэйс Икс” компани 2018 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тесла Роудстер” гэдэг цахилгаан автомашиныг сансарт илгээсэн билээ.

Жуулчид хаалтыг нь цоолоод ч хамаагүй Фүжи уулын зургийг дарж байна

Жуулчид Фүжи уулын зургийг дарахын тулд олноор цугларч, олон нийтийн газарт бөөгнөрөл үүсгээд байсан асуудлыг шийдэхээр Фүжи Кавагучико тосгон зураг дардаг алдартай цэг дээр өнгөрсөн долоо хоногт том хар хаалт босгосон билээ.

БНСУ-д Сансар судлалын агентлаг албан ёсоор нээгдлээ

Өмнөд Солонгосын сансар судлалын бодлогыг боловсруулж, тус улсын сансрын салбарын хөгжлийг дэмжих зорилго бүхий Солонгосын Сансар судлалын агентлаг /КАСА/ өнөөдөр албан ёсоор үүд хаалгаа нээлээ.

АНУ-ын орон сууцны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрч өсжээ

Зээлийн хүү өндөр байгаагийн улмаас орон сууцны борлуулалт буурахын хэрээр АНУ-ын орон сууцны үнэ түүхэн дээд хэмжээнд хүрчээ. Түүнчлэн байгалийн гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж буйтай холбоотойгоор орон сууцны даатгалын хураамж урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрсэн нь үнэ өсөхөд нөлөөлж байна.

Хувьцаа нь 1100 ам.долларыг даваад буй Nvidia компани 3 их наядын үнэлгээтэй болоход тун ойрхон иржээ

Хиймэл оюун ухааны технологид зориулсан хагас дамжуулагч үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч Nvidia компанийн хувьцааны үнэ ойрын өдрүүдэд өдөр бүр дээд амжилт тогтоож, 1100 долларын босгыг давжээ.

Колумби улсад бухтай тулалдахыг хориглох тухай хуулийн төслийг баталжээ

Колумбийн конгресс бухтай тулалдах үзүүлбэрийг /коррида/ хориглосон хуулийн төслийг мягмар гарагт баталжээ. Маргаан дагуулдаг хэдий ч хүмүүсийн сонирхлыг ихээхэн татдаг бухтай хийх тулаан Өмнөд Америкийн тус улсад олон зуун удаа зохиогдож жил бүр олон мянган үзэгчийг татаж ирсэн юм.

“Самсунг”-ийн ажилтнууд анх удаа ажил хаяхаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ

“Самсунг Электроникс” компанийн үйлдвэрчний эвлэл цалин хөлстэй холбоотой хэлэлцээ зогсонги байдалд орсныг эсэргүүцэн ажил хаялт зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа өнөөдөр мэдэгджээ.

Мелинда Гейтс эмэгтэйчүүдийн асуудлуудыг шийдвэрлэхэд 1 тэрбумыг хандивлажээ

Америкийн тэрбумтан, буяны үйлстэн Мелинда Френч Гейтс эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлд ажилладаг хүмүүс, байгууллагуудад нэг тэрбум ам.доллар хандивлаж байгаагаа мягмар гарагт мэдэгджээ.

Украин, Португал улсууд аюулгүй байдлын хэлэлцээр байгуулжээ

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Португалын Ерөнхий сайд Луиш Монтенегру нар Лиссабон хотноо хоёр талын аюулгүй байдлын хамтын ажиллагааны тухай хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
Сэтгэгдэл үлдээх
Нийт 0 сэтгэгдэл
Онцлох мэдээ
Хятад залуучууд ажилгүйдэлд дасаж байна
02024-9-6 14:39
Toki x GS25 онцлох Cashback
02024-9-6 12:33
Царайлаг хүмүүсээс болгоомжлохыг Хятадын тагнуулын алба хүүхэд залуучуудад анхааруулжээ
02024-9-6 11:40
Путины 5, 9 настай нууц хөвгүүд илэрчээ
02024-9-6 11:15
Линкин Парк хамтлаг шинэ дуучинтайгаар эргэн ирэхээ зарлалаа
02024-9-6 10:43
БНАСАУ-ын мэдээлэл технологийн мэргэжилтнүүд бусдын хувийн мэдээллийг хулгайлан АНУ-ын компаниудад ажилд орох болжээ
02024-9-6 9:38
Дэлхийн автомашины салбарт “тектоник” өөрчлөлт авчирсан Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн дараагийн хохирогч хэн байх бол?
02024-9-6 8:22
ОХУ, Энэтхэг нууц худалдааны суваг байгуулжээ
02024-9-5 12:57
Ким Жон Ун үерийн гамшигт буруутган 30 албан тушаалтанд цаазын ял оноов
02024-9-5 12:33
“Путины тагнуул” цагаан халимыг буудаж агнасан байж болзошгүй
02024-9-5 11:54